Бямба гаригийн орой зөөлөн чиг баримталдаг Хасан Роухани /Hasan Rowhani/ Ираны шинэ ерөнхийлөгч боллоо. Тегеранд хуучинсаг үзэлтнүүд 8 жил төрийн эрхэнд байсны эцэст Роуханийг мянга мянган хүн угтан авав. Тэд гудамжинд гарч энэ үйл явдлыг тэмдэглэсэн юм. СЕХ-ны мэдээнээс үзэхэд Роухани 50,8%-ийн санал авч. Энэ нь бусад 5 нэр дэвшигчээс илүү бөгөөд дахин сонгууль явуулах шаардлагагүй юм. Ираны дээд захирагч, агуу аятолл Али Хамненеи Хасан Роуаханид баяр хүргэсэн байна.

Өөрийн ялалтыг шинэ ерөнхийлөгч “ухаалаг, хир тааруу байдал болон хөгжил дэвшлийн зарчим хэт туйлширсан үзлийг ялав” гэж хэллээ. Роухани, ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа хийсэн эхний мэдэгдэлдээ олон улсын хамтын нийгэмлэгүүдэд хандан, Иран улсад хүндэтгэн үзэж, эрхийг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн. Магадгүй, тэр ираны цөмийн хөтөлбөрийг дурдсан байх. Ингэвэл тэд өөрсдөдөө нийцтэй хариу сонсоно гэж тэр хэлэв.

Барууны гүрнүүд Роуханигийн ялалтыг өөдрөг боловч болгоомжтойгоор хүлээж авав. Ирантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж АНУ хэлэв. Хэлэлцээр “дипломат шийдвэрт” хүрэхийн төлөө байна гэж Цагаан ордон онцлон тэмдэглэсэн. Ингэсэн цагт ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой дэлхийн их гүрнүүдийн зовнил тайлагдана. Өмнө нь, Роухани, 1979 оноос хойш тасраад байгаа АНУ-тай хийх дипломат харилцааг сэргээнэ гэж амласан. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Иранд, муж нутгийн болон олон улсын асуудлууд дээр үр бүтээлтэй үүрэгтэй байхыг уриалсан. Сирийн Үндэсний сөрөг хүчний эвсэл мөн Роуханид Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжих асуудлыг эргэн нэг хараач гэж уриалсан байна.