АНУ-д олон нийтийг мөрддөг явдлыг илрүүлсэн хэргүүд борооны дараах мөөг шиг өссөөр байна. Мэдээллийн алба “Блумберг” судалгаа хийж АНУ-д хэдэн мянган хувийн компаниуд тусгай албадад нууц мэдээлэл өгч хамтран ажилдаг болохыг тогтоов. “Харилцан итгэл дээр суурилсан түншлэл”-ийн иймэрхүү хөтөлбөрүүд Эдвард Сноудены саяхан ил болгосон зүйлстэй харьцуулахад “хэмжээ хязгаар нь хол давж”.

Америкчуудыг “хэдэн мянган технологи, санхүү, үйлдвэрлэлийн компаниуд” мөрддөг юм байна. Энд машин үйлдвэрлэгчид, программ хангамж үйлдвэрлэгчид, банкууд, Интернетын орчинд аюулгүй байдлыг хангагч фирмууд, хиймэл дагуул болон мэдээлэл холбооны компаниуд зэрэг багтана.

АНУ-ын мэдээлэл холбооны томоохон компаниуд тусгай албадтай хамтран ажиллахыг зөвшөөрсний хариуд ямар нэг шүүхийн мөрдлөгөөс өөрсдийгөө чөлөөлөх баталгаа гаргуулж авдаг байж. Компаниудад АНУ-ын ерөнхий прокурор, хууль зүйн сайдын гарын үсэгтэй баталгаа өгдөг байж.