Хятадын сансрын нисгэгчид «Тяньгун-1» (Тэнгэрийн ордон-1) тойрог замын модулийн «шалны хавтан» сэлгэсэн тухай «Шэньжоу-10» жолоодлогот сансрын хөлгийн нислэгийг ажиглаж байгаа Бээжингийн хяналтын төв мэдээллээ.

Хятадын төв телевизээр үзүүлсэн ажил тойрог замын модулийг дулаалах зорилготой. Энд багийн гурван гишүүн 15 өдрийн нислэгийн үеэр техник-эрдэм шинжилгээний хэдэн туршилт хийх юм.

Өнгөрсөн пүрэв гаригт хятадын«Шэньжоу-10» сансрын жолоодлогот хөлгийг «Тяньгун-1» модультой автомат дэглэмээр залгав. Нийслэгийн төлөвлөгөөний дагуу хятадын сансрын нисгэгчид сансрын хөлөгөө лабораторийн модулиос салгаж, ахин гараараа залгах ажил хийх юм.