Норвеги эмэгтэй эрэгтэйтэй адил энх тайван үед цэрэгт заавал алба хаах европын анхны улс болно. Норвегийн парламент зохих хуулийг сайшаав. Шинэ дурэм 2015 онд хүчин төгөлдөр болно. БХ-ын сайд Анне-Грете Стрём-Эриксен түүнийг «түүхийн шийдвэр» хэмээн нэрлэж, эмэгтэйчүүд «улс орныхоо батлан хамгаалах чадварт шууд нөлөө үзүүлэхийг» тэмдэглэв. Хүйстний адил тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйг цэрэгт алба хаах үүрэгтэй болгосон. Европын бусад улс Норвегийн жишээг дагана гэдэгт Осло найдаж байна.