Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд эсэргүүцэгчдийг нэгтгэсэн “Таксимын эв санааны нэгдэл” /ТЭСН/ байгууллага “хууль бус, шудрага бус хэрэгт бүрийг эсэргүүцсээр байх болно” гэж өнөөдөр мэдэгдэв. Тус байгууллагын тараасан мэдэгдэлд ийнхүү өгүүлсэн байна. ТЭСН нь 200 орчим идэвхтэй гишүүнтэй.

Тэд эрх баригчдаас цэцэрлэгт хүрээлэнг өөрчлөн барих, Стамбул дахь Ататүркийн соёлын төвийг буулгах ажлаа зогсоохыг шаардсан юм. Мөн улс төр, нийгмийн шаардлагууд ч гарсан. Сүүлийн хэдэн хоногт эрх баригчидтай яриа хэлэлцээр хийх боломжтой боллоо гэж ТЭСН мэдэгдлээ. Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган нэг бус удаа жагсагчдад Гезиг чөлөөлж, хууль ёсны өөр аргаар эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан юм.

Одоогоор Таксимд нам гүм байна. Эсэргүүцлийн төв хүрээлэнгийн дотор байрлаж байгаа. Гадна талд жагсаал цуглаан байхгүй. Талбай дээр машины хөдөлгөөн сэргэсэн бөгөөд цагдаагийнхан жижүүрлэж байна.

Анкарад энэ шөнө эсэргүүцлийн бүлгүүд орон нутгийн цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдлууд гарсан байна. Хэдэн хүнийг хорьж саатуулж. Туркийн өөр хотуудад ч гэсэн тайван жагсаалууд үргэлжилсээр байгаа ч хүмүүсийн оролцоо, идэвх буурч байгаа юм байна.