Орос, Хятадын хоорондын эдийн засгийн харилцан ажиллагаа янз бүрийн салбарт хөгжиж байна гэж бүс нутгийн хөгжлийн дэд сайд Светлана Иванова Харбины ХХ1У олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийг нээж хэллээ.

Орос, Хятад улсууд барилга, тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг тэрээр тэмдэглэв. «Хятадын хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал, давшингуй хөгжиж байгаа эдийн засаг, хэрэглээний том зах зээл үүнд их үүрэг гүйцэтгэж байна» гэж Иванова тэмдэглэжээ.

Өнөөдөр яармагийн хөтөлбөрийн хүрээнд «Оросын арилжааны өдөр» боллоо. Оросын арилжааны өдөр Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн хүрээнд явуулсан нь их ач холбогдолтой гэж Хэйлунзян мужийн ардын засгийн газрын тэргүүн Лу Хао мэдэгдлээ.

Энэ онд 76 орон, түүний дотор Бразил, Малайз, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Франц, Өмнөд Солонгос, Япон улсууд яармагт оролцож байна. 1990 оноос зохион байгуулж байгаа яармаг гол төлөв Орос улс болон ТУХН, Дорнод Европын орнуудыг баримжаалж байна.