Шинэтгэх бүлгийнхний төлөөлөгч,цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийсэн Хасан Рохани сонгуулийн хуудасны 18 хувийг тоолсоны дараах дүнгээр 52 хувь санал аваад байна.Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр тэрээр одоогоор 2 сая 700 мянга гаруй санал аваад байна. 17 хувь санал авч Тегераны засаг дарга асан Мохаммад Багер Галибаф 17 хувь санал аваад хоёрт оров. Нэр дэвшэгч анхан шатны сонгуульд тэргүүлэхийн тулд 50 хувиас илүү олон санал авах ёстой. Тэгэхгүй бол 2 дахь шатны сонгууль 6-р сарын 21-нд явагдна.

Зургаан нэр дэвшэгч ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Ираны өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мөн албан тушаал хоёр удаа дараалан хашиж байгаа учир сонгуульд оролцохгүй байна. Санал хураалт өчигдөр болов. Сонгогчид сонгуульд идэвхтэй оролцсон юм.