НҮБ-д суугаа Антигуа ба Барбудын байнгын төлөөлөгч Жон Уильям Эш 9-р сард нээгдэх ЕА-ейн 68-р чуулганы шинэ даргаар сонгогдов. Тэрээр Латин Америкийн болон Карибын сав газрын хэсэг орнуудаас мөн албан тушаалд дэвшүүлсэн ганц нэр дэвшэгч болсон юм.Эш Сербийн ГХ-ийн сайд асан Вука Еремичийг орлоно. Жон Уильям Эш ЕА-ейн гишүүдийн өмнө үг хэлэхдээ ядууралыг бууруулах, хөгжлийг тогтвортой болгох нь ирэх оны гол хоёр зорилго гэжээ. ЕА бол НҮБ-ын зөвлөдөх гол байгууллага юм. ЕА-ейн бүрэлдэхүүнд орсон 193 улс бүр нэг санал өгөх эрхтэй. ЕА 9-12-р сард нэлээд эрчимтэй ажилладаг. Дараа нь шаардлага гарвал хуралдана.