АНУ, Японы зэвсэгт хүчин «Оспри» нисдэг тэрэг хөлөг онгоцон дээр буулгах арга ажиллагааг сургуулилав. Калифорнид явагдаж байгаа цэргийн хамтын сургуулийн явцад «Оспри» японы «Хюга» нисдэг тэрэг тээгч хөлөг онгоцон дээр буув.Токиогийн хүсэлтээр Калифорнид цэргийн хамтын сургууль явуулж байна.

Цэргийн сургуулийн зорилго хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд АНУ, Японы Зэвсэгт хүчний харилцан ажиллагааг бэхжүүлэхэд оршино гэж БХЯ-ны мэдэгдэлд онцлов. Гэсэн ч энэ цэргийн сургууль Токио Бээжингийн хооронд маргаан үүсгэсэн Зүүн Хятадын Сенкаку (Дяоюйдао) арлуудын батлан хамгаалалтын хүрээнд Вашингтон Токиотой хамтран ажиллахад бэлэн байгааг БНХАУ-д дохиолж байна гэж ажиглагчид үзсэн юм.

Эдүгээ эдгээр арал Токиогийн хяналтад байна. Гэсэн ч энэ нь хууль бусаар эзлэсэн нутаг хэмээн Бээжин үзэж байна. Хятадын эргуулийн хөлөг онгоцууд өнгөрсөн оны намраас Сенкаку арлууд орчмын бүст үргэлж цөмрөн орсоор байна.