Владимир Путин ЗХУ-ын баатар, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешковад Александр Невскийн одон гардуулав. Төрийн тэргүүн дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгчийн нислэгийн 50 жилийн ойг тохиолдуулан сансрын нисгэгчидтэй уулзах үеэрээ мөн шагнал гардуулжээ.

Валентина Терешкова Ерөнхийлөгчэд талархал илэрхийлээд «энэ өндөр шагналыг амьсгаа хураатлаа эрхэмлэн үзнэ» гэж мэдэгдлээ. Терешкова онцгой ховор загварын «Чайка» машинаар Ерөнхийлөгчитэй уулзахаар Ново-Огарёвод хүрэлцэн очсон байна.

Зөвлөлт засгийн жилүүдэд ийм загварын машиныг баяр ёслол түүний дотор анхны сансрын нисгэгчдийг Москвад угтаж авах үеэр ашиглаж байсан. «Чайка» гэдэг үг Терешковагийн 1963 оны 6-р сарын 16-нд «Восток-6» сансрын хөлөгөөр хийсэн сансрын нислэгий нь дуудлагын дохио байв. Зөвлөлтийн ба оросын сансар судлалын өөр гарамгай зүтгэлтнүүд уулзалтад бас оролцсон байна.