Ирэх долоо хоногт Вашингтонд АНУ,Өмнөд Солонгос,Япон улсын төлөөлөгчид Солонгосын хойгийн байдлыг авч үзэж хэлэлцэх тухай АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки мэдээллээ.  Хоёр талын зөвлөлдөөн 6-р сарын 18-нд, гурван талынх маргааш нь болно гэж тэрээр тодруулан хэлжээ.

Жен Псакийн хэлснээр БНАСАУ-ын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Глин Дэвис америкийн, Солонгосын хойгийн байдлыг энх амгалан болгох асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч Чо Тэ Ён өмнөд солонгосын, Японы ГХЯ-ны Ази Океанийн газрын захирал Синсукэ Сугияма японы төлөөлөгчдийг тус тус тэргүүлэх юм.

АНУ, Япон, Өмнөд Солонгос гурав үргэлж зөвлөлдөж, БНАСАУ-ын байдлыг оролцуулан бүс нутгийн өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцож байгааг Псаки тэмдэглэв.