Өчигдөр Иран улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинэтгэгчдийн төлөөлөгч, цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талын хэлэлцээнд оролцсон Хасан Рохани тэргүүлж байна. Тэрээр 47 хувь санал авсан тухай Дотоод хэргийн яамны тэргүүн Мохаммад Нажар ираны улсын телевизийн сувгаар мэдээллээ. Тегераны засаг дарга уламжлалын хүчний төлөөлөгч Мохаммед Багер Галибаф хоёрт оржээ.Тэрээр 18,22 хувь санал авсан. Эрх баригчдын тоо баримтуудаас харахад ираны санал өгөх эрхтэй 50 сая оршин суугчийн бараг 70 хувь нь сонгуульд оролцсон байна.

Зургаан нэр дэвшэгч ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Иран улсын өнөөгийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мөн албан тушаал хоёр удаа дараалан хашсан учир сонгуульд оролцохгүй байна. Өрнөдтэй харилцааг хэвийн болгож, Иран улсыг ганцаардах байдлаас гаргахын төлөө тэмцэж байгаа Роханийг сонгууль тэргүүлэх боломжгүй болгож мэднэ гэж шинжээчид үзэж байна. Анхан шатны сонгуулийн дүнгээр нэг ч нэр дэвшэгч 50 хувиас илүү санал авч чадахгүй бол 6-р сарын 21-нд 2 дахь шатны сонгууль явагдана гэж ажиглагчид үзэж байна.