Вашингтоныг сирид цэргийн тусламж үзүүлэх тухай мэдэгдэл хийсний дараа ОХУ АНУ-аас Сирийн асуудлаар цаашдын төлөвлөгөөг тодруулахыг хүслээ. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов мэдэгдэв.

Тэрээр одоогийн байдлаар америкийн түншүүдтэй албан ёсны шууд холбоо тогтоогоогүй байна гэж хэлжээ. Түүний ярьснаар, Орос улс нь сирийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар олон улсын бага хурлыг чуулах асуудал хүчин төгөлдөр гэж үзэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хийсэн мэдэгдэлдээ, АНУ сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэлтээ өргөжүүлэх болон сирийн асуудлаар явуулах олон улсын бага хурлыг зохион байгуулахад нөлөөлөх төлөвтэй юм. Америкийн талын гаргасан сирийн засгийн газрын цэргүүд химийн зэвсэг ашигласан мэт баримтууд нь итгэл үнэмшил багатай гэлээ.