Сөүлийн прокурорын газар ӨС-ын тагнуудын албаны тэргүүн асан Вон Сей Хуныг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгав. Энэ тухай өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ. Тус улсын хууль тагнуулын газрын ажилтнуудыг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог.

Гэвч мөрдөн байцаалтаас үзэхэд Вон Сей Хун өөрийн ажилтнуудад сөрөг хүчнээс нэр дэвшигч Мун Же Ины эсрэг интернетээр ухуулга явуул гэж нэг биш удаа даалгасан байна. Үүнийг баталсан хэд хэдэн баримт бичиг олдсон гэнэ. Тагнуулын албаны тэргүүн асан өөрийх нь эсрэг гаргасан эдгээр баримтуудыг үгүйсгэж байна. Вон Сей Хун буруу батлагдвал түүнд 10 хүртэлх жилийн хорих ял оногдуулах юм.