Сири дахь засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн АНУ-ын мэдэгдлүүд үнэмшилгүй байна, НҮБ-ын ивээл доор мөрдлөгө хийх нь зүйтэй гэж Олон улсын Холбооны зөвлөллүүдийн тэргүүн Михаил Маргелов хэллээ.

Орос улс тус мэдээлэлтэй холбоотойгоор НҮБ-ын ивээл дор нарийн мөрдлөгө хийхийн төлөө байх болно гэж тэр цааш нь хэлэв. “Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгах явдлыг НҮБ хойшлуулах хэрэггүй бөгөөд сирийн төрийн эрх баригчид үүнд туслах ёстой” гэж Маргелов онцлон тэмдэглэлээ.

Цэргийн үйл ажиллагааг зөвтгөсөн хэргүүд үнэмшилгүй байсан хэргүүд түүхэнд бий. Саддам Хусейны дэглэм үй олноор устгах зэвсэгтэй гэсэн нэрийдлээр Ирак руу цөмөр орсон хэргийг Маргелов сөхсөн. Түүний хэлснээр бол энэ үйл явдал тус нутгийн байдлыг тогтворгүй болгосон ба хүчний тэнцвэрийг Ираны тал руу хэлбийлгэсэн юм байна.