Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ / нь дууриалал болох жинхэн улс хоорондын, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ загварыг гаргаад байна. Энэ тухай БНХАУ-ын ГХЯ ны тэргүүн Ван И ШХАБ-ын 12 жилийн ойн арга хэмжээнд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтан дээр мэдэгдэв.

Түүний ярьснаар, ШХАБ-ын гишүүдэд “улс хоорондын болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгоод байна “.Энэхүү байгууллага нь хамгийн амжилттай, дууриалалтай юм гэж Ван И нэмж хэллээ.

ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев хүлээн авалт дээр хэлсэн үгэндээ, “ШХАБ нь байгуулагдсан харьцангуй бага хугацаанд олон талын дэвшилд хүрсэн “ гэв.

ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. ШХАБ-ын гишүүн ОХУ, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан болон Монгол,Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан улсууд ажиглагчийн статустай юм.