Америкийн тусгай албаныхан тус улсын нутаг дэвсгэрт утас болон интернетийн бүх сувгуудыг сонсдогтой холбоотой гарсан дуулианыг тайлбарлахыг Пакистан АНУ-аас шаардсан байна. Пакистаны ГХЯ-ны уламжилж байгаагаар, эл шаардлагыг Исламабад дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Ричард Хогландад хүргүүлээд байгаа аж. Исламабад нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа пакистанчуудын утасны яриаг болон Интернет захидлуудыг түгээмэл хяналтанд байгаад түгшиж байгаа аж. Энэ нь тэдгээрийн хувийн амьдралын эрхийг хүчтэй зөрчиж байна гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуден дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд АНУ-ын цахим тагнуудын газар Иран, Пакистан, Иордан, Египет болон Энэтхэг улсуудыг хянаж байдаг тухай мэдээллийг илчилсэн.