Өнөөдөр америкийн цэргийнхэн сирийн агаарын орон зайг «хязгаарлагдмал» хориотой бүс болгох санал тавьсан тухай «Уолл-стрит жорнэл» сонинд албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ.

Агаарын орон зайн хориотой бус Сирийг Иорданитэй залгах хилийн дагуу сирийн нутаг дэвсгэрт 25 км гүнд нэвтрэх ёстой гэж Пентагоны шинжээчид үзэж байна. Иордан улсын нутаг дэвсгэрт байрлуулсан «Пэтриот» зенит-пуужингийн цогцолбор, F-16 сөнөөгч онгоцууд бүсийн хориотой дэглэмийг хангана.

«Байлдааны ажиллагаанаас чөлөөтэй бүс» хэмээн нэрлэх хориотой бүсийн ёс төдий зорилго дүрвэгчдийг болон Иорданийн нутаг дэвсгэрт америкийн сургагчдын удирдлагаар бэлтгэл хийж байгаа сирийн босогчдыг хамгаалахад оршино. НҮБ-ын АЗ-ийн зохих шийдвэр шаардагдахгүй. Учир нь АНУ сирийн агаарын орон зайд үргэлж цөмрөн орохгүй, сирийн нутаг дэвсгэрт байнга оршихгүй гэж төлөвлөгөөг зохиогчид үзэж байгааг сонинд тэмдэглэн бичжээ.