Өмнөд Солонгос, АНУ, Япон улсын БНАСАУ-ын асуудлаархи гурван талын хэлэлцээ 6-р сарын 19-нд Вашингтонд эхлэх тухай Ренхап агентлаг Вашингтон дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Өмнөд Солонгосын онц эрхт төлөөлөгч Чо Тэ Ёнг мягмар гаригаас пүрэв гариг хүртэл АНУ-д байх болно. Лхагва гаригт тэрээр АНУ,Японы төлөөлөгч Глин Дэвис, Синсуке Сугияма нартай уулзах юм.

Талууд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын саяхны уулзалтын үр дүнг оролцуулан Умард Солонгосын байдалтай холбоотой өргөн цар хүрээтэй асуудлуудыг авч үзнэ гэж мэдээлэлд өгүүлжээ.

Эдгээр улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж Токиод айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын дэд туслах Жеймс Зумвальт онцлов.

Энэ оны 3-р сард АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгийн ойролцоо цэргийн ерген цар хүрээтэй сургууль явуулж эхлэснээс хойш Солонгосын хойгийн байдал хурцдсан юм.