АНУ-ын хөтөлбөрүүдийн нууцыг тайлан мэдээлсэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн кибер тагнуулаас Хятад, Хонконгод явуулсан аиллагааны тухай мэдээ баримтуудыг зарлан мэлээлсэн тухай өнөөдөр South China Morning Post cонинд бичжээ.

Ирээд байгаа мэдээнүүдээс харахад Сноуден сүүлийн дөрвөн жилд Америкийн аюулгүй байдлын агентлагийн хакеруудын дайралтад автсан Хонконг ба эх газрын Хятадын IP хаягуудыг олгожээ. Энэ мэдээлэл дан ганц хувь хүмүүс ба иргэний байгууллагуудад хамаатай. Хятадын цэргийн байгууллагуудыг хамрахгүй байна гэж ТТГ-ын ажилтан асан Сноуден тэмдэглэв.

Сүүлийн бараг 15 жилийн турш хятадын компьютерийн ба алсын холбоо харилцааны системд амжилттай нэвтэрч байсан тусгай ажиллагааны албан байгууллага тагнуулын албадын бүрэлдэхүүн ажиллаж байна гэж үүний өмнө америкийн Foreign Policy сэтгүүл Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан мэдээлсэн аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц хөтөлбөрүүдийг зарлан мэдээлсэн Сноуден барагцаалбал 5-р сарын 20-оос хойш Хонконгод хоргодож байна. АНУ ТТГ-ын техникийн хэлтсийн хуучин ажилтанд ямар ч ял одоогоор тулгаагүй. Нууц мэдээллийг задласан хэрэг явдлыг мөрдөн байцааж эхлэв.