АНУ Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтуудаа Орос улсад олгосон гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс сэтгүүлчдэд мэдэгдлээ.

«Башар Асад огцрох ёстой гэсэн саналыг Орос улс одоогоор дэмжихгүй байна. Ямар нотолгоо баримт байгааг бид оросын талд мэдээлсэн. Үй олноор хөнөөгч зэвсэг хаана ч хэрэглэснийг Орос болон дэлхийн хамтын нийгэмлэгийн өөр гишүүд мэдэх ёстой хэмээн үзэж байна» гэж Родс хэллээ.

Засгийн газрын цэргээс Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох шинэ баримтуудыг авсан гэж өчигдөр Цагаан ордон мэдэгдэв. Америкийн талын мэдээлснээр үүний уршгаар 150 орчим хүн амь үрэгджээ. Химийн зэвсэг хэрэглэх нь Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах гол шалтгаан болно гэж үүний өмнө АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.