Сирийн сөрөг хүчин зенит-пуужингийн цогцолборыг оролцуулан орчин цагийн зэвсэг олгохыг АНУ ба түүний өрнөдийн холбоотнуудаас шаардаж байна.

«Тэд бидэнд цэргийн дорвитой тусламж үзүүлж,тэгснээрээ Башар Асадын дэглэмээс химийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлэх боломж бидэнд олгох ёстой» гэж өнөөдөр сөрөг Чөлөөт сирийн арми гэгчийн командлагч Салим Идрис «Аль-Арабия» телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа тэмдэглэв.

Сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдэд «их хэмжээний зэвсэг, байлдааны хэрэгсэл, зенитийн ба орчин цагийн өөр төрлийн зэвсэг шаардагдаж байна» гэж тэрээр хэллээ.

Цагаан ордон сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлж эхлэхээр шийдвэрлэсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюлгүй байдлын дэд зөвлөх Бен Родс сэтгүүлдэд мэдээлсний дараагаар Идрис дээрх мэдэгдэл хийжээ.