Иранд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хэсгүүд нээгдэв. Иран улсын төрийн тэргүүний 11 дэх сонгууль орон нутгийн цагаар 18 цаг хүртэл үргэлжлэнэ.

60 мянга орчим сонгуулийн хэсэг улс даяар ажиллаж байна. Иран улсын 75 сая оршин суугчийн 50,5 сая орчим нь санал хураалтад оролцоно. Түүнчлэн ираны иргэд дэлхийн 96 улсад 290 сонгуулийн хэсэгт саналаа өгч мэднэ.

Ираны сонгогчид зургаан нэр дэвшэгчээс ерөнхийлөгчийг сонгох ёстой. Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн нарийн бичгийн дарга асан Хасан Рухани шинэчлэгчдийн жигүүрийн байр суурийг тусган төлөөлж байна.

ГХ-ийн сайд асан Али Акбар Велаяти, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийсэн тэргүүлэх төлөөлөгч Саид Жалили, Улс төрийн зөв зохистой зорилгыг тодорхойлох зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи, Тегераны засаг дарга Моххамед Багер Галибаф нар зэрэг дөрвөн нэр дэвшэгч уламжлалын байр суурь баримталж байна.

Түүнчлэн эдгээр зүтгэлтэнд ойр бие дааж нэр дэвшсэн шуудан, утас, цахилгаан утасны сайд асан Саид Мохаммад Гарази бас төрийн тэргүүний албан тушаалын төлөө тэмцэж байна.

Нэг ч нэр дэвшэгч санал хураалтад оролцсон сонгогчдын 50 хувиас илүү санал авахгүй бол 2 дахь үе шатны сонгуулийг 6-р сарын 21-нд явуулахаар товлох юм.