Башар Асадын цэрэг босогчдын эсрэг химийн зэвсэг удаа дараа хэрэглэсэн мэтээр АНУ харуулан зааж, сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.Цагаан ордны тэргүүний үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс утсаар сэтгүүлчидтэй ярилцаж энэ тухай мэдэгдэв. Муамар Каддафийг огцоруулахын өмнө Ливид байгуулсантай адил агаарын орон зайн хориотой бүс Сирид одоогоор байгуулахгүй гэж тэрээр мэдээлжээ.

Родсын хэлснээр Сирид зарин хий хэрэглэсний уршгаар тэнд 150 орчим хүн амь үрэгдсэн нь эргэлзээгүй гэж америкийн тагнуулын алба үзэж байна. Гэвч Сирид химийн зэвсэг хэрэглэснийг шинжлэн судласан НҮБ-ын шинжээчид 5-р сарын эхээр сөрөг дүгнэлт хийсэн билээ. Асадын цэрэг биш сөрөг хүчний отрядууд л зарин үнэн хэрэг дээр хэрэглэсэн гэж үзсэн юм. Сүүлийн үеийн үйл явдал 2003 оныхтой төстэй байгааг шинжээчид тэмдэглэв.

Тэр үед америкийн цэрэг Ирак улсад үй олноор хөнөөгч химийн зэвсэг илрүүлж олсон нэрийдлээр тус улсад цөмрөн орсон билээ. Харин энэ удаад Цагаан ордон бусдын гараар сирийн сөрөг зэвсэгт бүлгүүдийн тусламжтайгаар зорилгодоо хүрэх бодолтой байна. Барак Обама зарим төрлийн зэвсгийг сирийн сөрөг хүчинд үзүүлэх цэргийн тусламжад багтаасан тухай зарлан мэдээлсэн байна.