2012 онд АНУ-д цагаан арьстнудын нас баралт сүүлийн 10 гаруй жилд анх удаа хүүхэд төрөлтөөс давсан байна гэж өнөөдөр америкийн Washington Post сонинд бичжээ. Хүн амын толлогын товчооны мэдээлснээр латин америкийн гаралтай биш 198 сая цагаан арьстан АНУ-д оршин суудаг. Мөн үед америкийн хүн амын мөн бүлэг бараг 12400 хүнээр багассан юм. АНУ-ын нийт хүн амын 63 хувь эзлэж байгаа цагаан арьстнуудын нас баралт бүр уналт, дайны үед ч ийм их байгаагүйг америкийн хүн ам зүйчид тэмдэглэжээ. Хүн ам зүйн ч эдийн засгийн ч хүчин зүйлүүд хүүхэд төрөлтийн бууралд нөлөөлсэн. Түүнээс гадна латин америкийн гаралтай биш цагаан арьстнууд хүн амын өөр бүлгээс нэлээд ах байна. Сонид мэдээлснээр АНУ-ын цагаан арьст иргэдийн дундаж наслалт 42 байхад ази, африк, латин америкийн гаралтай иргэдийн дундаж наслалт тус тус 34, 32,28 нас байна.