АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг америкийн тусгай албадын тагнан турших ажиллагааг сайшаан дэмжив

Америкийн тусгай албад утас болон Интернетээр мэдээлэл баримтуудыг авснаараа хэдэн террорын ажиллагааг сэрэмжилж, улс орныхоо аюулгүй байдлыг хангасан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн генерал Кит Александер мэдэгдлээ. «Энэ нь нууц мэдээлэл юм. Харин хэдэн арван террорын ажиллагааг сэрэмжилсэн» гэж тэрээр хэлэв.

Тусгай албад найдвартай хууль тогтоомжийн дагуу хууль зүйн хяналтын дор ажилласан гэж генерал Кит Александер онцлов.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены тагнуулын албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг саяхан нийтэд зарласныг тэрээр тайлбарлаж, «бид эл асуудлаар илэн далангүй байр суурьтай байгааг америкийн ард түмэн мэдээсэй» гэжээ.

Америкийн тусгай албад Apple, Fasebook, Google, Microsoft зэргийг оролцуулан томоохон 9 Интернет компанийн серверийг шууд ашиглаж байна гэж үүний өмнө «Вашингтон пост» сонинд бичсэн билээ.