Монголын эрх баригчид 2020 он гэхэд Улаанбаатарт метро барих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр орон нутгийн «АИСТ-Монгол» телевизийн суваг мэдээллээ. Төслийн дагуу метроны шугам 17,7 км урт болно. 11 км урт шугамыг газар дээр, 6,7 км нь Энх тайвны өргөн чөлөөний доогуур тавих юм. Ирээдүйн метроны эцсийн өртөөний бэлгэ тэмдэг болох багана нийслэлийн баруун,зүүн захад босгожээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага метро барих юм. Төслийн төсөв 1,5 тэрбум доллар байгаа бөгөөд японы засгийн газраас 600 сая доллар төслийн хүрээнд хөнгөлөлттэй болзлоор олгох юм. Метро Улаанбаатарын замын ачаалалыг 16 хувь, агаарын бохирдолыг 25 хувиар багасгахыг телевизийн суваг тэмдэглэв.