Оросын «Газпром» байгалийн хийн корпораци гадаадын түүний дотор японы түншүүдэд Владивосток дахь шингэрүүлсэн хий үйлдвэрлэх заводын бараг 49 хувь хувьцааг санал болгоход бэлэн байна. Гадаадын компаниуд стратегийн түнш болвол энэ төслийн хүрээнд тэдгээртэй хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ нь гадаадын компани «ГАЗПРОМ»-аас 6 сая тонноос багагүй хэмжээний шингэрүүлсэн хий худалдан авах хэлэлцээрт гарын үсэг зурна гэсэн үг гэж Москвад хэвлэлийн бага хурал дээр «ГАЗПРОМ»-ын захиргааны дэд дарга Виталий Маркелов мэдэгдлээ. «Владивосток СПГ» заводын хүчин чадал 10-аас 15 сая тонн хүртэл байх болно. Энэ заводыг хөрөнгө оруулах хөтөлбөрийн хүрээнд биш «зээлийн санхүүжүүлэлтийн» хөрөнгөөр барих тухай Маркелов мэдээлэв.

Сахалины усан дорхи эх газрын үргэлжлэлийн Киринское,Южно-Киринское орд газрууд заводын түүхий эдийн бааз болно. Заводын эхний ээлжийг 2018, 2 дахь ээлжийг 2020 онд ашиглалтад оруулна гэж «ГАЗПРОМ»-ын захиргааны дэд сайд Александр Медведев хэллээ. Япон, Солонгос, Хятадын ба бусад улсын компаниудтай хэлэлцээ хийж байгааг тэрээр тэмдэглэв.