Дэлхийн 32 улсын 300 ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирээд байна гэж өнеөөдөр «АИСТ-Монгол» телевизийн суваг мэдээллээ. Эдүгээ тэд санал тоолох автоматчилсан системийг программчлах, сонгуулийн хуудас хэвлэх үйл ажиллагааг ажиглаж, сонгуулийн комиссиудын ажилтай танилцаж байна. Гадаадын ба монголын нийт 8 мянган ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглана гэж шинжээчид таамаглав.

Монголын Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 26-нд явагдана. Ардчилсан намыг төлөөлж байгаа өнөөгийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж төрийн тэргүүний албан тушаалын төлөө тэмцэж байна. МАХН-аас нэр дэвшсэн эрүүл мэндийн сайд Нацагийн Удвал бол түүнтэй өрсөлдөх нэр дэвшэгчийн нэг юм.