ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаднын нөхцөл улс орны эдийн засагт таагүй байсан ч нийгмийн өмнө авсан үүргийн гарцаагүй биелэлтийг баталгаатай болгохыг засгийн газарт даалгав. Өнөөдөр Кремльд тэрээр ирэх гурван жилийн төсвийн илгээлтийг оруулав. «Төсвийн системийг «тогтонги тэнцвэртэй болгож», төрийн үүргийн гарцаагүй биелэлтийг баталгаатай болгох нь зайлшгүй чухал гэж Владимир Путин мэдэгдлээ.

Мөн түүнчлэн төлөвлөлтийн шинэ шинэ зарчмыг идэвхтэй нэвтрүүлж, төсвийн хүрээнд хөгжлийн урт хугацааны бодлогод шилжихийг Ерөнхийлөгч Путин уриалав. Боловсрол, ШУ, дэд бүтцийн зарлагыг нэмэгдүүлж, нийгмийн салбарын ажлын чанарыг сайжруулж, үйлдвэрлэл эрхлэлтийн идэвхжил, хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах нь зайлшгүй чухал гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ.