Төлөвшин тогтож байгаа болон шилжилтийн эдийн засагтай улсууд юуны түрүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байна гэж Дэлхийн банкны шинэ илтгэлд өгүүлжээ. Энэ онд Орос улсын ДНБ 2,3 хувиар өсөн нэмэгдэнэ гэж Дэлхийн банк үзэж байна. Энэ онд Хятадын өсөлт 7,7,2014 онд 8 хувь,Энэтхэгийн ДНБ-ний энэ оны өсөлт 5,7, ирэх оных 6,5 хувь болно гэж таамаглажээ.

Түүнчлэн Бразил, ӨАБНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглал дэлхийн эдийн засгийнхаас илүү их байгааг илтгэлд тэмдэглэжээ. Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт барагцаалбал 2,2, 2014 онд 3 хувь болно гэж Дэлхийн банк үзэж байна.

«Найдвар төрүүлэм шинж чанар санхүүгийн хүрээнд мэдрэгдсэн ч эдийн засгийн өсөлт аажим болох үе сунжирсан» гэж Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Каушик Басу итгэлээ өргөн өгүүлжээ.

Түүний хэлснээр «Энэ нь хөгжингүй орнуудад ажилгүйдэл өндөр түвшинд хэвээр байж, еврогийн бүст үнэн чанартаа гаарч, хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын өсөлтийн хурд аажим болж, тухайлбал Энэтгэт сүүлийн арван жилд анх удаа ДНБ жилийн өсөлт 6 хувьд хүрээгуй явдлаар илэрч байна» гэж Каушик Басу хэллээ.