Хятад-африкийн үйлдвэр худалдааны зөвлөл Хятад-африкийн хөгжлийн сантай хамтран нийт 2 тэрбум доллар бүхий хөрөнгө оруулалтын шинэ хоёр санг байгуулна. Эдгээр сангийн үйл ажиллагаа Африкт худалдаа, уул уурхайн аж үйлдвэрийн салбарт үндэсний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихэд чиглэнэ.Орон нутгийн ХМХ уламжласнаар эдгээр хоёр байгууллага Бээжинд байрлан ажиллах юм.

Хятад-африкийн хөгжлийн сангийн дарга Жэн Юэвэнийн хэлснээр Хятад улс Африк тивд янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж, дан дэд бүтцийн төслүүдээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Шинэ санаачилга үйлдвэрлэлийнхээ нэг хэсгийг африкийн нутаг дэвсгэрт шилжүүлэх боломж хятадын компаниудад олгоно гэж тэрээр хэлэв. Эдүгээ тэнд хятадын 550 гаруй үйлдвэр ажиллаж байгааг тус сангийн тэргүүн онцлов.

Одоогоос 30 жилийн тэртээ Хятад улсад явуулсан аж үйлдвэрийн шинэтгэлтэй адилхан арга хэмжээ Африк тивд шаардагдаж байна гэж Жэн Юэвэнь тэмдэглэн хэллээ. Тэгснээр африкийн орнууд дан ганц нөөцөө нийлүүлэлгүй бараа таваарын томоохон үйлдвэрлэгч болж хувирна гэж тэрээр онцлов.

БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлснээр 2012 онд Хятад ба африкийн орнуудын хоорондын бараа эргэлт 200 тэрбум долларт хүрчээ. Хятад улсаас африкийн орнуудын эдийн засагт оруулсан хөрөнгө 17 тэрбум доллароос давсан байна.