Японы цагдаагийн агентлаг тус улсад эхлээд байгаа хакеруудын уралдаанд өөрийн ажилтнуудыг оролцохыг зөвлөжээ. Энэ тухай Токиод энэ байгууллагын тэргүүн Цуёси Ёнэда мэдэгдэв.

Японы цагдаагийн албаны тэргүүн тэмдэглэхдээ, энэ салбарт хуулийн байгууллагууд  энгийн иргэдтэй хамтран ажиллах нь кибер аюулгүй байдлыг хангах нэг баталгаа юм.

2-р сард Японд анхдугаар үндэсний хакеруудын уралдаан явуулсан бөгөөд тус улсын өнцөг булангаас залуу хүмүүс ирж оролцжээ. Тэмцээнүүдэд 13-27 насны 46 япон хүн цахим хамгаалалтыг эвдэх туршлагаа харуулсан. Японы цагдаагийн агентлаг тэр үед мэдэгдэхдээ, тэдгээр залуучуудын хэн нэгнийг ажилд авч магадгүй гэдгийг үгүйсгээгүй юм.