ТТГ-ын дэд захирал Майкл Морелл огцорсон тухай Ассошейтэд пресс агенгтлаг уламжилжээ. Огцрох болсон шалтгаан тодорхойгүй байна. Энэ явдал АНУ-ын тусгай албаны харилцаа холбоог хянах нууц хөтөлбөрүүдийг хэвлэлд дамжуулснаас  гарсан дуулиант явдалтай холбоотой.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Жеймс Длэппер шуугиан тарьсан явдлын тухай мэдэгдэхдээ, америкийн тагнуулын хүчин чармайлтууд  хэдэн арван болзошгүй дайралтуудаас урьдчилан сэргийлэхэд тусласан гэжээ. Тэрээр тусгай албадуудын нууц баримтыг нийтлэх нь тус байгууллагыг гутааж байна гэж анхааруулжээ.