АНУ-ын тусгай алба хэдэн жилийн турш Гонконг,Хятадын компьютерын сүлжээг эвдлэн хууль бус ажиллагаа хийж байжээ. Энэ тухай АНУ- ын тусгай албаны нууц мэдээллүүдийг мэдээллийн сүлжээнүүдэд илчлэн, Америкаас Гонконг руу оргосон Эдвард Сноуден гонконгийн “Саут Чайна морнинг пост” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тагнуулын төв газрын ажилтан асан ярилцлагадаа, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг /NSA/  2009 оноос Гонконг болон Хятадын компьютерын сүлжээг эвдлэн орж байсан гэжээ. “Саут Чайна морнинг пост” сонин  Сноудены иш татаж байгаа баримт бичгийг үзсэн, гэхдээ тэдгээрийн жинхэнэ эсэхийг нотлож чадахгүй гэж бичжээ.

ТТГ-ын ажилтан асны уламжилж байгаагаар, NSA нь дэлхийн дахинд хакерын 61 мянга орчим ажиллагаануудыг явуулсан бөгөөд тэдгээрийн хэдэн зуу нь Хятадад чиглэгдсэн байсан ажээ.

Түүнчлэн Сноуден Гонконгод үлдэх төлөвтэй байгаа  түүнийг АНУ-д хүлээлгэн өгч болох оролдлогыг шүүхээр шийдвэрлүүлэх бодолтой тухайгаа ярьжээ.

АНУ-ын үдэсний аюулгүй байдлын агентлагийн нууц хөтөлбөрүүдийн тухай мэдээллийг дамжуулсан ТТГ-ын экс ажилтан Гонконгод ойролцоогоор 5-р сарын 20-ны өдрөөс нуугдаж байна.

АНУ  одоо хирнэ ТТГ-ын техникийн хэлтсийн ажилтан асантай холбоотой албан ёсны ямарч мэдэгдэл гаргаагүй байна. Нууц мэдээлэл алдсан тухай эл хэргээр мөрдөх ажиллагааг эхлүүлээд байна.