Чикагод өнөөдөр хүчтэй хар салхи гарсны улмаас 25 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй үлдэж, олон улсын О’Хара онгоцны буудалд 400 нислэгийг цуцалжээ. Энэ тухай CBS Chicago телевизийн суваг цагдаагийн газраас ирсэн мэдээг иш татан уламжилжээ. Одон бөмбөгний хиртэй мөндөр орж хүчтэй салхи салхилсны улмаас цахилгаан сүлжээний шугам гэмтжээ. Нэрвэгдсэн хүн гараагүй байна. Өмнө нь Жоржия, Техас болон Иллинойс мужуудад хүчтэй салхи гарах тухай урьдчилсан мэдээ зарлаж байжээ.