5 мянга орчим хүн сөрөг хүчний жагсаалд оролцохоор Калужская талбайд цугларсан тухай ОХУ-ын ДХЯ мэдээллээ.

Засаг захиргаантай уялдуулан зохицуулсан жагсаалд оролцогчид Большая Якиманка гудамжаар явж, Болотная талбайд хүрч жагсалаа дуусгана. Энэ удаад цуглаан хийхгүй.

Цагдаагийн газрын мэдээлснээр арга хэмжээ эхлэхийн өмнө хууль сахиулагчид үйл ажиллагааг нь албан ёсоор тур зогсоосон байгууллагын бэлгэ тэмдэг бүхий 9 хүнийг жагсаалыг зохион байгуулагчдын хүсэлтээр саатуулжээ.

30 мянгаас цөөнгүй хүн жагсаалд оролцож байна гэж зохион байгуулагчид нь мэдээлэв. Арга хэмжээ тайван явагдаж байна гэж тэд тэмдэглэн хэллээ. Өнөөдөр сөрөг хүчин засаг захиргаантай уялдуулан зохицуулсан жагсаал Калужская талбай-Большая Якиманка-Большая Полянка-Болотная гудамж чиг замаар хийж байна.