Байгалийн гал түймэр бүс нутаг газар авч байгаа учир америкийн Колорадо муж улсын 1000 гаруй орон сууцны байшингийн оршин суугчдын нуулгэсэн тухай өнөөдөр Fox News телевизийн суваг мэдээллээ.

Эдүгээ муж улсын нутаг дэвсгэрт дөрвөн гал түймрийг илрүүлэн бүртгэв. Муж улсын өмнөд Колорадо-Спрингс хот орчмын бүс болон хойд Роки-Маунтин байгалийн нөөцийн газар гал түймэрт автав. Энд түймрийн цурам орон сууны хорооллуудад аюул учруулав. Орон сууцны хэдэн байшин шатаж нурав. Хэлмэгдэл хохиролын тухай одоогоор мэдээлээгүй.

Хуурай агаар, салхи гал түймэрт нэрвэгдэх газар талбайг түргэн өргөжүүлж байна. Оршин суугчид тэр болгон орон сууцаа орхин явж амжихгүй байна гэж цагдаагийн газрын төлөөлөгч Терри Макета мэдээллээ. Гал сөнөөгчид оршин суугчдыг аюулгүй газарт шилжүүлж нүүлгэхэд туслаж байна.