НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Иракэд хүчирхийлэл гаарсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд хямралт байдлаас гарахад улс төрийн эвслүүдийн яриа хэлцээ зайлшгүй чухыг тэмдэглэсэн тухай түүний хэвлэлийн алба мэдээлэв.

Пан Ги Мун бүх талд хандан хүчин чармайлтаа зузаатгаж, Иракэд шажин дундын хүчирхийллийг гааруулсан бүлгүүдээс болж үндэсний эвлэрэл тогтоох цаг алдаагүйд үнэмшэхийг уриалав.

НҮБ-ын тоо баримтуудаас харахад энэ оны 4-р сард террорын ажиллагаа, мергелдеений уршгаар 712 ирак хун амь урэгдэж, 1600 гаруй нь шархджээ. Харин 5-р сард амь үрэгдэгсдийн тоо 1 мянгаас давж, шархагдасгдын тоо 2300-нд хүрчээ. Хүч хэрэглэх ажиллагаа тус улсад гаарсаар байна. Даваа гаригт Иракийн хойд хэсэгт цуврал террорын ажиллагаанд 80 гаруй хүн амь үрэгджээ.