Мөнгөө бичгийн ширээний модон хайрцагт хадгалж байсан Өмнөд Хятадын эмэгтэй сул цалинтан морин шоргоолж гэрт нь үржсэн учир 65 мянга орчим юанийг (11 мянган доллар) алдсан тухай британийн Sky News телевизийн суваг мэдээллээ. Сул цалинтны хэлснээр 400 мянган юанйг бараг хагас жилийн өмнө төрөл төрөгсдөөсөө аваад цаасанд ороож, ширээндээ хийсэн аж. Хожим морин шоргоолжуудыг ширээн дотор хараж, мөнгөө алдсанаа ойлгожээ. Юу гэвэл морин шоргоолж мод, цаас идэх дуртай. Олонхи дэвсгэртийг мэрэж цоолсон байв. Сул цалинтан банканд хандаж, урагдсан дэвсгэртүүдээ солихыг оролдов. Гэвч банкны ажилтнууд дэвсгэртийн тэн хагас нь үрэгдэхгүй үлдэж, дугаары нь тод хараж болом 335 мянга орчим юанийг сольсон байна. Сул цалинтан ямар учраас мөнгөө банканд хадгалаагүйгээ тайлбарлаж мэдээлсэнгүй.