Түркэд эмх амбараагүй байдлаас болж 4 хүн амь насаа алдаж, 5 мянга нь шархдаж бэртсэн тухай урд шөнө «Ройтер» агентлаг Түркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы мэдэгдлээс иш татан уламжлав. Өчигдөр Таксим талбайд цагдаа нар цуглаанд оролцогчидтэй мөргөлдэв. Цагдаагийн хүчин Акатүркын хөшөө болон Акатүркын соёлын тевийн хананд наасан суртал нэвтрүүлгийн уриа лоозон, бичээсүүдийг хуулан арилгахаар талбайд очсон билээ. Гези цэцэрлэгт хүрээлэнд жагсагсдын майхануудыг татан буулгахгүй гэж цагдан сэргийлэх хүчин мэдэгджээ. Зарим жагсагчид тэднийг чулуудаж, утаа баагих төхөөрөмж хэрэглэв. Цагдаа нар арга буюу ус шуршиж, нулимс асгаруулах хий хэрэглэж, эрзээн сумаар бууджээ. Таксим талбайгаас танхай этгээдүүдийг шахан зайлуултал эрх баригчид зохих арга хэмжээ авна гэж Стамбулын засаг дарга Хюсейн Авни Мутлу мэдэгдэв. Гэвч өнөөдөр Түркийн Ерөнхий сайд өөрийг нь огцоруулахыг шаардаж байгаа эсэргүүцэгчдийн төлөөлөгчидтэй уулзах бодолтой байна. Үүнээс хойш жагсагчдад тэсвэр тэвчээртэй хандахгүй гэж өчигдөр Эрдоган мэдэгдээд жагсагчдыг «тонуул дээрэм үйлдэгчид» хэмээн нэрлэжээ.