Умард, Өмнөд Солонгосын хоорондын хэлэлцээг болиуулсан тухай мэдээлсний дараагаар холбооны Пханмунжом уваг ажаа зогсоосон тухай «Йонхап» агентлаг засгийн газрын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Орон нутгийн цагаар өглөөний 9 цагт БНСолонгос Улсын нэгтгэх яам Умард Солонгост утасдсан ч нөгөө тал утсаа авахгүй байна. Умард, Өмнөд Солонгосын хоорондын холбооны шугамыг энэ оны 3-р сарын 11-нд хаасан хийгээд эдгээр хоёр улс хэлэлцээ хийхээр тохиролцсоны дараа 6-р сарын 7-нд ахин ажиллаж эхлэсэн билээ. Өнгөрсөн мягмар гаригт БНАСАУ төлөөлөгчдийнхөө хэргэмийг доошлуулах тухай Өмнөд Солонгосын шийдвэрээс болж өөрий нь төлөөлөгчдийг Сөүл рүү явуулахаа болив. Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хооронд сүүлийн зургаан жилд анх удаа сайд нарын хэмжээнд 6-р сарын 12-13 өдрүүдэд Сөүлд хийх байсан юм.