Өнөөдөр оросын иргэд төрийн гол баяр - ОХУ-ын төрийн тусгаар тогт нолоо сэргээсэн баярын өдрийг тэмдэглэж байна. Мөн өдрийг 1992 онд дурсгалт өдрүүдийн цэст багтаасан юм. 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатуудын анхдугаар их хурлаар тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг батлажээ.

Түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа мөн өдөр Орос улсын анхны ерөнхийлөгчийг нийт ард түмнээрээ сонгосон юм. Өнөөдөр одоогийн төрийн тэргүүн Владимир Путин өнгөрсөн оны Төрийн шагнал гарамгай иргэддээ гардуулна. Шагнал гардуулах ёслолын дараа Кремлийн Соборная тайлбад баярын хүлээн авалт болж, өнөө орой Улаан талбайд концерт тоглоно. Баярын арга хэмжээ улс даяар болох юм.

Бүх оросын ардын фронтын их хурал өнөөдрийн гол үйл явдал болно. Их хуралд оролцогчид бүр 2011 оны 5-р сард байгуулсан байгууллагыг хууль зүйн статустай олон нийтийн байгууллага болгож хувиргах юм. Фронт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжих олон нийтийн хамгийн өргөн холбоо болно.