Оросын энхийг сахиулагчдыг Голаны өндөрлөг руу явуулах нь бүс нутагт Москвагийн үр нөлөөг өргөжүүлэх гэсэн оролдлого биш Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг бэхжүүлэх хүсэл эрмэлзлэлийн илрэл мөн гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Рио-де-Жанейрод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Оросын сайдын хэлснээр Израиль Сири хоёр улс л оросын энхийг сахиулагчдыг Голаны өндөрлөг рүү явуулах асуудлыг шийдвэрлэх ёстой. НҮБ-ын АЗ эл асуудлаар ёс төдий шийдвэр гаргах эрхгүй.

Өнгөрсөн долоо хоногт Орос улс Австри цэргээ гаргахаар шийлдвэрлэсний дараа энхийг сахиулагчдаа Голаны өндөрлөг рүү явуулах санал орууллаа. Гэвч 1974 оны Сири, Израилийн хоорондын хэлэлцээрт хавсаргасан протоколын дагуу НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн улс энхийг эрхэмэгчдээ Голаны өндөрлөг рүү явуулах ёсгүй. Орос улс бол АЗ-ийн байнгийн таван гишүүний нэг юм.

Сергей Лавров Женевэд хийх сирийн асуудлаархи олон улсын бага хурлыг хөндөж, Москва сирийн бүх хөрш улс болон байдалд шууд нөлөөлж байгаа бүс нутгийн улс орон - Иран Египет хоёр улсыг бага хуралд оролцуулахыг урихийг шаардаж байгааг мэдээлэв. Цорын ганц зорилт сирийн засгийн газрын төлөөлөгчдийг Женевэд ируулж, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэхэд оршино гэсэн америкийн төлөөлөгчдийн мэдэгдэл Москваг түгшүүлж байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Энэ нь бага хурлын үзэл санааг бусниулж мэднэ гэж ОХУ-ын ГХ-ийн сайд мэдэгджээ. Гаднаас зэвсэг авах тухай сирийн сөрөг хүчний шаардлагыг Женевийн шинэ бага хуралд оролцох болзол болгон тавьсан явдал бага хурлыг зарлан хуралдуулахад зохисгүй нөлөөлнэ гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.