Турк улсад эмх замбараагүй байдал хурцдах болсон нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон Интернетийн веб сайтуудад тус улсын байдлын тухай хуудал мэдээллийг олон нийтэд гаргаж байгаатай холбоотой гэж  туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр тус улсын эдийн засаг аюул заналхийлэл тулгараад байна гэж тэмдэглэв. “Зээлийн хүү нэмэгдэх, хөрөнгө оруулагчдыг алйгшан сүрдүүлж буй нь томоохон төслийн нэг хэсэг. Энэ нь тус улсын дотоод болон гадаадад тохиролцсоны дагуу адил хийгдэж байдаг” гэж Эрдоган тэмдэглэв. Эдгээр үйл ажиллагаануудыг нуухын тулд Таксим талбай дээр болон Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнд жагсаалуудыг төлөвлөсөн. “Маш том тоглоом явуулж байна, Гези дэхь эсэргүүцлийн арга хэмжээ бол угтвар болсон” гэж тэр нэмж хэллээ.