Орос улсын Олон нийтийн ардын фронтын /ОНАФ/ үүсгэн байгуулагчдын их хурал өнөөдөр Москвад ажлаа эхэллээ. 2011 оны 5-р сард байгуулагдсан ОНАФ нь өнөөг хүртэл нийгэм-улстөрийн эвсэл хэвээр явж ирсэн.

Энэхүү фронтын тэргүүн нь Орос улсын ЗГ -ын тэргүүнээр ажиллаж байсан Владимир Путин байсан. Их хурлын хүрээнд ОНАФ –ыг хөдөлгөөн болгон өөрчилж, хөтөлбөр батлахаар төлөвлөжээ. Хуралд боловсруулсан саналуудыг их хурлын хоёрдахь өдрийн хуралдаанаар танилцуулсны дараа төлөөлөгчид эцэслэн шийдвэр гаргах юм.

Их хуралд 1,5 мянган төлөөлөгчид оролцосны дотор Орос улсад нэртэй хүмүүс олон байна. Тэдний нэг нэрт кино найруулагч Станислав Говорухин, дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй валентина Терешкова болон хөгжимчин Игорь Бутман нар байна.

Түүнчлэн их хуралд ОХУ -ын эрх баригч “Нэгдсэн Орос “улстөрийн намын парламент дахь тэргүүн Владимир Васильев, Орос улсын аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Александр Шохин нар оролцож байна.