Москва хотын даргыг сонгох кампанит ажил сонгууль явуулах өдрийг зарлахтай нэгэн зэрэг албан ёсоор эхлэв. Өнөөдөр Москвагийн засгийн газрын “Тверская 13” сонин 9 сарын 8-нд болох нийслэлийн даргыг сонгох сонгуулийн тухай Москвагийн Думын тогтоолыг нийтлэв.

Өмнө нь Москва хотын сонгуулийн хороо сонгуулийн кампанит ажил Мосвка хотын Думын тогтоол хэвлэгдсэн өдөр албан ёсоор эхлэнэ гэсэн. Кампанит ажил эхэлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвшигч бүртгэлд хамрагдах бичиг баримтуудыг өгч болно. Москва хотын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Юрий Ермоловын хэлснээр, Москвагийн даргад бие дааж нэр дэвших хүн 73 мян сонгогчдын, хотын захиргааны 110 депутатын гарын үсгийг цуглуулах ёстой. 110 депутат гэдэг нь нийт депутатуудын 6% юм.

Москва хотын даргын үүргийг түр гүйцэтгэгч Сергей Собянин энэ удаагийн сонгуульд оролцох юм. Тэр, хугацаанаас өмнө 9 сард болж буй энэ удаагийн сонгуульд өөрийг нь төлөөлөх 100 итгэмжлэгдсэн хүнийг томилох төлөвтэй байна. Өмнө нь Собянин Москва хотын даргын албан тушаалаас хугацаанаасаа өмнө огцрох хүсэлт гаргасан. Үүний дараа хотын даргыг сонгох хугацаанаас өмнөх шууд сонгуулийг явуулах боломж бий болсон.