Мөнгө шилжүүлж байсан германы нэгэн банкны ажилтан товчлуураа дарангаа нам унтсан тул үйлчлүүлэгчийнхээ данс руу 222 сая 222 мян 222 евро шилжүүлжээ. Банкны захиргаа нам унтсан ажилтны дарга эмэгтэйг ажлаас нь халсан ч хөдөлмөр эрхэлэлтийн асуудал хариуцдаг шүүх тус шийдвэрийг хууль бус гэжээ. Хэрэг болсон өдөр дарга эмэгтэй 800 гаруй бичиг баримт шалгасан тул алдааг анзааргүй юм байна. Шилжүүлэг хийсэн ажилтныг шийтгэсэн эсэх нь тодорхойгүй байна. Алдааг хурдан илрүүлсэн учир мөнгөн шилжүүлгийг цуцалжээ.