Япон улс Сири дахь засгийн газрын эсрэг хүчнийхэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бодолтой байна гэж өнөөдөр японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв. Токио, Япон улсын тусламжийг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд Сири дахь хямралыг удаашруулахад нөлөөлөхгүй байхаар төлөвлөж байна гэж тэр цааш онцлон тэмдэглэлээ. Токио сирийн сөрөг хүчнийхэнд эм, ундны ус, хоол хүнс, авто тээврийн хэрэгсэл, цахилгаан эрчим хүчний үүсгүүрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

Япон улс өмнө нь Сири дахь засгийн газрын эсрэг хүчний төлөөллийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байсан нь эд материалын тусламж үзүүлээгүй юм. Тусламж үзүүлэх тухай мэдэгдлийг ерөнхий сайд Синзо Абэ дараагийн долоо хоногт Ирландад болох “их наймын” дээд хэмжээний уулзалтан дээр зарлах төлөвтэй байна.