АНУ, Японы цэргийн хүчнийхэн америкийн Калифорни мужид усан десант цэрэг буулгах үеийн харилцан нөлөөллөө хэвшүүлэх цэргийн хамтын сургуулилтаа өнөөдөр эхлүүлэв. Сургуулилт 6-р сарын 26-ыг хүртэл явагдана гэж японы батлан хамгаалах хүчний удирдлага мэдээлэв.

Цэргийн сургуулилтанд японы хуурай замын армийн, цэргийн агаарын хүчний, далайн цэргийн хүчний мянга орчим цэрэг оролцож байна. Мөн нисдэг тэрэг тээвэрлэгч “Хьюга”, пуужин тээгч “Атаго” эсминец хөлөг, олон зорилгот мөрдлөгө эрэл хайгуул хийх системтэй “Ижис” хөлөг оролцож байна. Сургуулилтанд хэчнээн тооны АНУ-ын далайн явган цэргийн анги нэгтгэлүүд оролцож байгаа тухай мэдээлэл алга. Байгаа мэдээллээс үзэхэд хөлөг онгоцнууд болон газар уснаа явагч техникийг ашиглах төлөвтэй байна.

Десант цэрэг буулгах хамтын сургуулилтыг Токиогийн хүсэлтээр хийж байгаа юм. Далайн десант буулгах энэ удаагийн ажиллагаа Dawn Blitz код бүхий илүү өргөн манёврудын хэсэг юм. Тус манёвруудад 6 сарын 11-28 хооронд АНУ, Канад, Шинэ Зеландын цэргийн хүчнийхэн оролцох юм.